Орхон аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс ISO/IEC 17025 :2018 стандартыг танилцууллаа

 orhon surgalt
      Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавх, хараат бус, тууштай үйл ажиллагаа явуулах ерөнхий шаардлагыг тодорхойлсон ISO/IEC 17025 :2018 стандартыг Орхон аймгийн аж ахуйн нэгж, байгууллагуудын лабораторийн удирдах болон шинжээч, мэргэжилтнүүдэд танилцуулах нэг өдрийн сургалтыг 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр зохион байгууллаа.
      Сургалтаар “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” Монгол Улсын хуулийн шинэчилсэн найруулга, Итгэмжлэлийн үйл ажиллагаа, ISO/IEC 17025:2017 стандартын шилжилтийн бодлого, шинэчлэл ба өөрчлөлтүүд, шаардлагуудын талаар дэлгэрэнгүй танилцуулж, оролцогчдод гэрчилгээ олголоо.
Сургалтанд аймгийн МХГазар, ХХААГазар, УЦУОШГ зэрэг төрийн байгууллагуудын сорилтын лабораторийн ажилтнууд, “Эрдэнэт-Үйлдвэр“ ХХК, “Эрдэнэт-текс” ХХК, “Орхон инженеринг менежмент” ХХК, “ Эрдэнэт ДЦС” ТӨХК, “Эрдэнэт –Ус ДТ” ОНӨХК, “Эрдмийт” ХХК зэрэг байгууллагуудын сорилт, хэмжилзүйн лабораторийн ажилтнууд нийт  27 хүн хамрагдсан байна.


ОРХОН АЙМАГ
СТАНДАРТ, ХЭМЖИЛЗҮЙН ХЭЛТЭС

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он