“ЦАГААН САР”-2018 үзэсгэлэн худалдаанд 160 сая гаруй төгрөгийн борлуулалт хийлээ

цагаансар
      Дархан-Уул аймгийн Стандарт, Хэмжилзүйн хэлтэс нь 2018 оны 2 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд “Цагаан сар-2018” үзэсгэлэн худалдааг “Эх орны бүтээгдэхүүнээ хэрэглэцгээе” уриан дор төрийн болон төрийн бус байгууллагуудтай  хамтран амжилттай зохион байгууллаа.
20 дахь жилдээ зохиогдож байгаа уг үзэсгэлэн худалдаанд Орхон, Сэлэнгэ, Булган зэрэг төвийн бүсийн аймгууд болон Улаанбааатар хотын нийт 30 гаруй аж ахуй нэгж байгууллага, 130 гаруй өрхийн үйлдвэрлэгчид оролцож нийт 160 сая гаруй төгрөгийн борлуулалт хийлээ. Энэ жилийн цагаан сар үзэсгэлэн худалдаа гол хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнүүдэд хязгаарлалт хийж Дарханыхаа үйлдвэрлэгчдийг дэмжсэнээрээ онцлогтой байлаа.
    
Үзэсгэлэн худалдаанд оролцсон, өөрсдөө үйлдвэрлэсэн нэрийн бүтээгдэхүүнийг ур хийц, бүтээгдэхүүний тодорхойлолт, хэрэглэгчдийн таашаалд нийцэж буй байдал, чанар, стандарт хангасан байдал зэргийг харгалзан шалгаруулалтыг явуулж шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулан алдаршууллаа. Тус үзэсгэлэнд: Гран при “Шилдгийн шилдэг”-ээр “Дархан комфорт цогцолбор” ХХК-ийн хамт олон шалгарсан байна.
1. 2018 оны “Шилдэг стэнд”–тэй оролцогчоор “Мөнх дэгжих гал” ХХК,
2. “Шилдэг бүтээгдэхүүн”-ээр “Дархан ариун ундарга ХХК-ний Ундарга чацарганын шүүс,
3. “Шилдэг бүтээгдэхүүн”-ээр “НАРА” кимчиний цехийн нөөшилсөн ногоо шалгарчээ.
   
Харин манлай бүтээгдэхүүнээр:
1. “Найртын эхэнд дэлгэрэх” ХХК-ийн Дэлгэрэх хүнсний гандангийн хэвийн боов,
2. “Дархан Хүнс” ХХК –ийн Амтлаг ааруул,
3. “Дархан Дээжис” ХХК –ийн Цагаан шанзтай еэвэн,
4. “Дархан гоёл” ХХК-ийн ноосон гоёлын даашинз коллекци, 3 хослол,
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 445-р ангийн Ч.Бат-Эрдэнийн урласан үндэсний хөгжмийн зэмсэг болох З толгойтой морин хуур,
6. “Дархан гэрэл” ХХК –ийн Тахиан махан хиам,
7. Дархан сумын 5-р багийн иргэн Г.Долгорын урласан Үндэсний эдлэл хэрэглэл Хөөргөний даалин,
8. Дархан сумын 15-р багийн иргэн Бүдийн Нандин-Эрдэнийн Хромон гутал,
9. “Батбүрэн толгой” ХХК-ийн Аяа бууз,
10. “Хийморь язгуур” ХХК-ийн Хийморь хүүхдийн дээлний коллекц шалгарчээ.
Ийнхүү айлчлан ирж буй гал нохой жилийн сар шинийн баярт зориулан зохион байгуулсан “Цагаан сар-2018” нэг цэгийн үзэсгэлэн худалдаа өргөн дэлгэр зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он