Цахилгааны улсын шалгагч нарын дунд ур чадварын тэмцээн зохион байгууллаа

 ur chadvar

      Монгол улсад Хэмжилзүйн байгууллага үүсч хөгжсөний 95 жил, Стандартчиллын 65 жил, Сорьцын хяналтын 55 жилийн ой угтаж зохион байгуулах ажлын хүрээнд Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах  тухай хууль,  “Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ бичих журам”, MNS 2816:2003 “Идэвхтэй, идэвхгүй эрчим хүчний хувьсах гүйдлийн ватт цагийн цахилгаан тоолуур шалгах арга хэрэгсэл” стандартын дагуу Төвийн бүсийн цахилгааны улсын шалгагч нарын дунд ур чадварын тэмцээн зохион байгууллаа.  
Тэмцээнд: Дархан-Уул аймгийн СХЗХ-ийн улсын шалгагч С.Рэнчинсүрэн, Б.Эрдэнэчулуун нар, Сэлэнгэ аймгийн СХЗХ-ийн улсын шалгагч Н.Лхагвахүү, Төв аймгийн СХЗХ –ийн улсын шалгагч Б.Алтансоёмбо нар оролцож
1. Нэг фазын механик тоолуурыг угсрах
2. Угсарсан тоолуурт тохиргоо хийж баталгаажуулах
3. Гэрчилгээ, мэдэгдэл бичих
4. Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах  тухай хууль, “Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ бичих журам”, MNS 2816:2003 “Идэвхтэй, идэвхгүй эрчим хүчний хувьсах гүйдлийн ватт цагийн цахилгаан тоолуур шалгах арга хэрэгсэл” стандартын хүрээнд тест ажиллаж ур чадвараа сорив.
      Тэмцээний  тэргүүн байрыг Дархан-Уул аймгийн СХЗХ-ийн улсын шалгагч С.Рэнчинсүрэн эзэлж  “Өргөмжлөл”  дурсгалын зүйл хүртлээ.
Ур чадварын тэмцээнийг цахилгааны улсын шалгагч нар хоорондоо туршлага солилцох, ахмад хэмжилзүйчээс суралцах зорилгоор зохион байгуулсан нь үр дүнтэй, шинэлэг ажил боллоо.
Тэмцээнд хүрэлцэн ирж амжилттай оролцсон цахилгааны улсын шалгагч нартаа Дархан-Уул аймгийн СХЗХэлтсийн хамт олны зүгээс талархал дэвшүүлье.

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он