Орхон аймгийн СХЗХ-ээс 2017 онд улсын баталгаажуулалтад хамруулсан хэмжих хэрэгслийн мэдээ

orhon 01
      Орхон аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн хэмжил зүйн лаборатори нь “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, “Хэмжих хэрэгсэлд улсын баталгаажуулалт хийх журам”-ын 3 дугаар зүйлийг үндэслэн 2017 оны хэмжих хэрэгсэлд улсын баталгаажуулалт хийх гэрээг 18 аж ахуйн нэгж, байгууллагуудтай байгуулан, үр дүнгээ хэлэлцэн дүгнэн ажиллаа.
      Хэмжих хэрэгсэл баталгаажуулалтын ажлыг СХЗГ–аас олгосон итгэмжлэлийн хүрээ   мөрдөх стандартын дагуу улсын  баталгаажуулалтад хамрагдах хэмжих хэрэгслийг хугацаанд нь  баталгаажуулалт хийж, хэмжлийн 4 төрлөөр 10648 ширхэг хэмжүүр, хэмжих хэрэгсэл  шалган баталгаажуулж,  төлөвлөгөөт ажлаа  биелүүлэн  ажилласан  байна.


ОРХОН  СХЗХ

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он