Цахилгаан эрчим хүчний чадлын суурин эталон тоног төхөөрөмжид ээлжит шалгалт, тохируулга хийлээ

21NOVorhon

 “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” хуулийн 14 дэх зүйлийн 1-р заалтыг үндэслэн хэмжих хэрэгслийн шалгалт тохируулгын гэрээний дагуу эрчим хүчний чадлын улсын эталоноос нэгж дамжуулан, хэмжих хэрэгслийн шалгалт тохируулгын  ажил хийгдлээ. Үүнд: “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-ний Цахилгаан цех, ЧХХ–ийн цахилгаан хэмжүүрийн лаборатори,  “Эрдэнэт Дулааны цахилгаан станц” ТӨХК –ний цахилгаан хэмжүүрийн лаборатори, “ЭБЦТС” ТӨХК , “Эрдэнэт-Ус ДТС” ОНӨХК-ний цахилгаан  тоолуурын лаборатори болон Орхон аймгийн СХЗХ-ийн цахилгаан хэмжүүрийн лабораторийн ажлын эталон тоног төхөөрөмжүүд  хамрагдлаа. Шалгалт тохируулга нэгж дамжуулалтын ажлыг  Стандарт, хэмжил зүйн газрын ЦХЭЛ-ийн  мэргэжилтэн  Ж.Ариунтунгалаг, М.Лхагвасүрэн нар ирж гүйцэтгэсэн байна.

ОРХОН СХЗХ

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он