Онол практикийн бага хурал зохион байгууллаа

onolpractic13NOV

     Дархан-Уул аймгийн СХЗХ нь Дэлхийн Чанарын Өдрийг тохиолдуулан  “Манлайллын ач холбогдол” сэдэвт онол практикийн бага хурал”-ыг  2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр ШУТИС-ийн ДаТСургууль, “Дархан Меат Фүүдс” ХХК-тай хамтран амжилттай зохион байгууллаа.
     Хуралд Дархан-Уул аймгийн ЗДТГ, МХГ, ДСЦТС ХК, ДДЦС ТӨХК, Дархан-Ус Суваг ХК-ийн инженер техникийн ажилтнууд болон Дархан-Уул аймгийн ШУТИС-ДаТС, АШУҮИС-ийн Дархан салбар, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Дархан дээд сургуулийн эрдэмтэн багш нар судлаач, оюутнууд өөрсдийн бүтээл судалгааны ажлаар нийт 23 илтгэл оролцов. Эрдэм шинжилгээ, ОПБХ-ын зочин илтгэлээр Дархан Меат Фүүдс ХХК-ийн дотоод хяналтын ахлах мэргэжилтэн Х.Буянхишиг илтгэл тавьлаа.
Энэ удаагийн эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал нь хамрах хүрээ ихтэй болж, илтгэл тавьсан албан хаагч, багш нарын нийт 14  илтгэлээс:
1.    Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга, доктрант  Д.Жаргалсайхан “Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэл (үр дүнд)-д манлайлагчийн мэдлэг ур чадвар нөлөөлөх нь” сэдэвт илтгэл Тэргүүн байр;
2.    ШУТИС-ийн ДаТС-ийн багш, магистр  Л.Оюунчимэг, ДДЦС ТӨХК-ний техник хяналтын инженер С.Гантүлхүүр, ШУТИС-ДаТС-ийн багш, Доктор (Рh.D)8 Д.Даваацэрэн нарын “БКЗ-75-39 ФБ зуухны утааны хийнд хийсэн харьцуулсан судалгаа” сэдэвт илтгэл Дэд байр;
Оюутануудын нийт 9 илтгэлээс:
1.    ХААИС-ийн АБС-ийн оюутан Б.Хишигбаяр “Оюутны манлайлах чадварыг нэмэгдүүлэх боломж, арга зам” сэдэвт илтгэл Тэргүүн байр;
2.    ШУТИС-ДаТС-ийн оюутан Б.Оюунчимэг, Д.Энхбилгүүн “Хөрсний чийгшил ба агаарын температур хэмжих хэрэгслийн судалгаа” сэдэвт илтгэл Дэд байрт тус тус шалгарлаа. Нийт оролцсон 23 илтгэлээс шилдэг 10 итгэлийг товхимол болгон хэвлэж амжилт гаргасан албан хаагч, багш, оюутнуудад дурсгал болгон гардуулж өглөө.

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он