СТАНДАРТ, ХЭМЖИЛЗҮЙН ХЭЛТСЭЭС хамтарсан шалгалтыг хийлээ

shalgat orhon


      Мал эмнэлэг. Гүүний вирус (Герпес-1)-т хээл хаях өвчнөөс сэргийлэх эсийн өсгөвөрт амьд вакцин. Техникийн шаардлага MNS 6034:2009 хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа талаар Орхон, Булган аймгийн МХГ, СХЗХ, ОБГ, Цагдаагийн газар, сумдын ЗДТГ-тай хамтарсан үзлэг шалгалтыг Булган аймгийн Орхон, Хангал сумдын нутгаар 7-р сарын 24-26-ны хооронд зохион байгууллаа. Орхон аймгаас 4 байгууллагын хамтран баталсан удирдамж, Булган аймгийн Засаг даргын 2017 оны 5-р сарын 29-ны өдрийн А/292 тоот захирамжийн дагуу Булган аймгийн Орхон суманд үйл ажиллагаа явуулж буй 10, Хангал суманд үйл ажиллагаа явуулж буй 7 амралт сувиллын газарт хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа.     
      Хангал суманд үйл ажиллагаа явуулж буй 12, Орхон суманд үйл ажиллагаа явуулж буй 13 амралт сувиллын газарт хяналт үнэлгээг зохион байгуулсан бөгөөд ажлын хэсэг шаардлагатай мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч, илэрсэн зөрчил дутагдал, санал, дүгнэлтийг гаргаж ажиллаа.
Мөн хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа, ерөнхий шаардлага MNS 5633:2013 стандартын хэрэгжилтийг аймгийн Цагдаагийн газар, МХГ, Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газартай хамтарсан хяналтыг хийж, үнэлэлт дүгнэлт гаргасан. Үнэлгээг “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-ийн ”Найрамдлын Эрдэнэс” зуслан, “Энэрэл” зуслангуудын үйл ажиллагаанд хийв.
Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй үсчин, гоо сайхны үйлчилгээний газруудыг Үс засах үйлчилгээ  MNS 5160:2002 стандарт, Гоёлын гоо заслын үйлчилгээний MNS 5567:2006 стандартуудын дагуу тус тус үнэлж дүгнэж хяналт тавилаа.
      МХГ, ЭМГ, ХЭАХН-тэй хамтран зохион байгуулж, нийт 34 үсчний газар, 28 гоо сайхны газруудыг хамруулж, гарсан зөрчил дутагдлыг арилгуулах арга зүйн зөвлөмжөөр хангаж ажилласан. Энэ ажлын хүрээнд цаашид тухайн үйлчилгээний газруудын ажилтнуудыг сургалтанд хамруулаж мэдээлэлээр хангаж ажиллахаар шийдвэрлэв.

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он