“ТӨВИЙН БҮСИЙН ТҮНШЛЭЛ-2017” брэнд, шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа

 Dar26


     Дархан хот байгуулагдсаны 56 жилийн ойн хүрээнд хүрээнд “Төвийн бүсийн түншлэл-2017” Аймгийн брэнд, шилдэг бүтээгдэхүүн шалгаруулалт 9-р сарын 22-ноос 24-ны өдрүүдэд Залуучууд театрын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.  Стандарт хэмжилзүйн хэлтэс нь Аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран 18 дахь жилдээ зохион явуулж байгаа энэхүү үзэсгэлэн худалдаанд Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Завхан зэрэг аймгуудын 58 бизнес эрхлэгчид оролцож бараа бүтээгдэхүүний өргөн сонголттойгоор Дарханчуудад сугалаатай, хямдралтай үнээр борлуулдагаараа ач холбогдолтой. Үзэсгэлэнгээр нийт 20 сая төгрөгийн борлуулалт хийгдсэн юм.
   
      Үзэгэлэнгийн үеэр “Аймгийн брэнд, шилдэг” бүтээгдэхүүний сонгон шалгаруулалтыг явууллав.
Тус шалгаруулалтанд:
1.    Аймгийн брэнд бүтээгдэхүүнээр “Түгээмэл түмэн хишиг” ХХК-ийн “Хөөсөнцөр хавтан”
2.    Аймгийн шилдэг аж үйлдвэрийн бүтээгдэхүүнээр “Дархан Нэхий” ХК-ийн “Өвлийн хос хүрэм”
3.    Аймгийн шилдэг хүнсний бүтээгдэхүүнээр “Мөнх Дэгжих Гал” ХХК-ийн “Хүрээ чанамал хиам”
4.    Шилдэг эко бүтээгдэхүүнээр “Дархан Ариун Ундарга” ХХК-ийн “Жимс жимсгэнэ” тус тус шалгарч манлайллаа.

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он