Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн
стандартуудаар сургалт явууллаа

orhon 09

     Орхон аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, АҮЭХолбоотой хамтран тус аймагт хувиараа хөдөлмөр эрхлэгч ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан 2017 оны 9-р сарын 14, 15-ны өдрүүдэд  зохион байгуулсан 2 удаагийн  ХАБЭА-н  сургалтанд холбогдох хууль эрхзүйн хэрэгжилтийн хангах зорилгоор  тус хэлтсийн Стандарт хариуцсан мэргэжилтэн хамтран оролцож Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн холбогдох стандартуудаар сургалт, сурталчилгаа хийлээ.
     Сургалтаар Монгол улсад мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдлын стандартууд, стандартын үндэсний цахим хуудас  болон “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо” MNS OHSAS 18001: 2012 стандартын талаар дэлгэрэнгүй танилцуулж,  тараах материал бэлтгэн хангалаа. Сургалтанд нийт 38 ажилтан хамрагдсан байна

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он