Тогооч нарын дунд “амтлаг хоол” ур чадварын уралдаан боллоо

17051601

Жил бүр уламжлал болгон зохиогддог “Амтлаг хоол” ур чадварын уралдааныг Сайнцагаан сумын Засаг Даргын Тамгын Газар, Монголын тогоочдын холбооны Дундговь аймаг дах салбар зөвлөл, Стандарт Хэмжил Зүйн Хэлтэс, Хүнс хөдөө аж ахуйн газар хамтран арав дахь жилдээ зохион байгууллаа.

МУ-ын Засгийн Газраас хэрэгжүүлж буй үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого, Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, хүнсний аюулгүй байдлыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн тус тэмцээн нь хоол хүнс үйлдвэрлэлийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, үйлчилгээний байгууллагын чанар хүртээмжийг сайжруулах зорилготой юм.

Тэмцээнд 34 тогооч ресторан зоогийн газар- европ хоол, сургууль цэцэрлэг- монгол хоолны ганцаарчилсан төрөл болон багийн төрлөөр өрсөлдөж Шилдгийн шилдэг гранпри шагналыг Мандал сургуулийн тогооч Д.Алтансүх хүртлээ. Энэ үеэр Аймгийн тогоочдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ш.Нарангэрэл Худалдаа үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулав.

Мөн Багийн төрөлд: 1-р байрыг Соёмбо баг, 2-р байрыг Далай баг, 3-р байрыг Смайл баг, тусгай байрыг Ирээдүй баг, Сургууль, цэцэрлэгийн монгол хоолны төрөлд: 1-р байрыг МСҮТ-ийн тогооч Ч.Оюумаа, 2-р байрыг Луус сумын тогооч Н. Ганцэцэг, 3-р байрыг хоёрдугаар цэцэрлэгийн тогооч Б.Цолмонбаяр, тусгай байрыг Эрдэнэдалай сумын тогооч Э.Эрдэнэцэцэг, Ресторан, зоогийн газрын европ хоол: 1-р байрыг Бүрд рестораны тогооч Л.Одгэрэл, 2-р байрыг Энхжин рестораны тогооч Б.Уранчимэг, 3-р байрыг Өндөр ээж зоогийн газрын тогооч О.Нарангарав, тусгай байрыг Бүрд рестораны тогооч Д.Өлзийбаяр тус тус эзэллээ.

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он