Хаврын ээлжит баталгаажуулалт хйигдлээ
2017.05.02 1
        Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Баталгаажуулалтын шинжээч 1, Улсын шалгаг 2, Стандартын салбар сан хариуцсан мэргэжилтэн 1, жолооч 1 нар байгууллагын даргаар батлуулсан удирдамжийн хүрээнд 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 5 өдөр Цогт-Овоо, Манлай, Ханбогд, Оюу-толгой, Цагаанхад, Баян-Овоо, Номгон сумд дахь худалдаа, үйлчилгээ, эмнэлэг, ШТСтанцуудад “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хууль болон “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” хуулийг хэрэгжүүлэх хүрээнд албан томилолтоор ажиллалаа.
 2017.05.02 2
2017.05.02 3
Томилолтын хугацаанд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
 
1.Тус сумын нийт 40  иргэн, аж ахуйн нэгжид тохирлын үнэлгээ хийлээ. Үүнд:  худалдааны газар болох 3 мухлаг, 17 дэлгүүр, 11 мини болон супермаркет, 4 хоолны газар, 1 буудал, 1 цех-д тохирлын үнэлгээ хийлээ. Мөн 2 хоолны газар 1 дэлгүүрт зөвлөгөө өгч ажиллаа.
 
2.Сумдад 78 аж ахуйн нэгж, иргэний массын хэмжлээр 108 ш даралтын аппарат 19 ширхгийг баталгаажуулсан.
 
3.Мөн 85 хэмжүүр 29 ШТСтанцын   60 түгээгүүрийн 85 хошуу, -г тус тус баталгаажууллаа.
 
4.Сумдын ЗДТГ-ын нийт 30 мэргэжилтнүүдэд  Монгол улсын засгийн газрын 344 дүгээр тогтоол “Үндэсний чанарын хөтөлбөр” болон хэлтсийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч ажиллалаа.
 
ӨМНӨГОВЬ СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТЭС
СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он