Цахилгаан тоолуурууд баталгаажуулав

2017.04.30

        Тус хэлтсийн цахилгаан хэмжүүрийн улсын шалгагч Л.Золзаяа 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаартай албан томилолтын дагуу Баян-Овоо, Ханбогд сумдуудад 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл нийт 12 хоног цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн нэг ба гурван фазын цахилгаан тоолуур баталгаажуулах ажлыг аймгийн "ӨБЦТС" ТӨХКомпанитай хамтран хийж гүйцэтгэлээ.

         Нийт 1409 ширхэг тоолуур баталгаажуулалтанд орсоноос нэг фазын 1232 ширхэг тоолуур, гурван фазын 136 ширхэг тоолуур тэнцэж, нэг фазын 34, гурван фазын 7 ширхэг тоолуур стандартын шаардлага хангахгүй байсан тул мэдэгдэл бичсэн. Баталгаажуулалтанд тэнцээгүй тоолуурыг маркаар нь ангилавал DDS226-2 ширхэг, DDS3- 7 ширхэг, DDS169- 17 ширхэг, DDS22- 4ширхэг, СЕ101-4ширхэг, DTS3-3ширхэг, DTS169-1ширхэг, DTS122-2ширхэг, ЦЭ6803В-1 ширхэг байв.

Өмнөговь аймгийн СХЗХэлтэс

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он