Сургалт зохион байгууллаа

17042102

Дэлхийн хэмжил зүйн өдрийг угтсан сарынаяны хүрээнд Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Дулаан даралтын хэмжүүрийн улсын шалгагч А.Самданхүү, Стандартын салбар сан, сургалт хариуцсан мэргэжилтэн Д.Гантуяа нар 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн төгсөх ангийн 50 гаруй сурагчдад “Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаа, зорилго чиглэл”,  “Хэрэглэгч, олон нийтэд зориулсан хэмжил зүйн тухай ойлголт”, “Стандартын тухай ерөнхий ойлголт”, “Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандарт”-ын талаар сургалт зохион байгуулав. Энэ үеэр сурагчдын асуусан асуултанд хариулт өгч харилцан ярилцаж, байгууллагын товч танилцуулга бүхий шторк үзүүллээ.

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он