Дархан-уул аймаг Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх баталгаажуулалтын орон тооны бус зөвлөлийн хурал зохион байгуулагдлаа

17040703

Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх баталгаажуулалтын орон тооны бус зөвлөлийн хурлыг 4 дүгээр сарын 4-нд зохион байгууллаа.

Баталгаажуулалтын шинжээч нар 3 дугаар сард 40 ААН, иргэний 1 бүтээгдэхүүн, 39 үйлчилгээнд тохирлын үнэлгээ явуулж, стандартын шаардлага хангаагүй 8 ААН-д санамж зөвлөмж өгч, шаардлага хангасан 32 ААН-ийг хурлаар хэлэлцүүлэн, 29 үйлчилгээний газар, 1 бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээг олгохоор шийдвэрлэлээ.

2 ААН-ийн 2 үйлчилгээний газарт хугацаатай үүрэг даалгавар өгч дараагийн хурлаар хэлэлцүүлэхээр болов.

 

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он