ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙН ЗАГВАРЫН ТУРШИЛТ

 

Хэмжих хэрэгслийг загварын туршилтад хамруулах материалын бүрдүүлэлт

         Манай улсад хэмжих хэрэгслийн үндэсний үйлдвэрлэл хөгжөөгүй байгаа хэдий ч орчин үеийн технологи, шинжлэх ухаан техникийн дэвшил, үйлдвэрлэлийн автомат удирдлага, хяналтын систем, тоног төхөөрөмж өргөнөөр нэвтэрч, тэдгээрийг дагалдан өндөр нарийвчлалтай, электрон хэмжих багаж, хэмжлийн системийг ашиглах болжээ.

Монгол Улсын зах зээлийн эдийн засаг, нийгмийн харилцааны хэмжил зүйн үйл ажиллагаа нь Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулиар зохицуулагдаж байгаа  бөгөөд төрөөс хэмжлийн үнэн зөв, нэгдмэл байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хэмжих хэрэгслийнзагварын туршилт юм.

Хэмжих хэрэгслийн загварын туршилтын ажлын эрх зүйн үндэс нь Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйл, Монгол Улсын Хэмжил зүйн төв байгууллага –Стандартчилал, хэмжил зүйн газрын газрын даргын 2009 оны 335 дугаар тушаалаар баталсан ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙН ЗАГВАРЫГ ТУРШИХ, БАТЛАХ ЖУРАМ юм.

Хуульд зааснаар хэмжил зүйн төрийн хяналт шалгалтын хамрахүйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх буюу импортоор нийлүүлэх аж ахуйн нэгж, байгууллага, импортоор нийлүүлэх иргэн тухайн хэмжих хэрэгслийн загварыг зохих норматив-техникий болон ашиглалтын баримт бичгийн хамт Хэмжил зүйн төв байгууллагад ирүүлэн туршилт хийлгэж баталгаажуулна.

Та хэмжил зүйн төрийн хяналт шалгалтын хамрах үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг загварын туршилтад оруулахдаа дараах материалыг монгол хэл дээр бүрдүүлнэ. Үүнд:

  1. Стандартчилал, хэмжил зүйн газарт хандсан албан бичиг;
  2. Журмын “А” хавсралтад заасан өргөдлийг бөглөж, албажуулна;
  3. Хүсэлт гаргаж байгаа компаний танилцуулга, хэмжил зүйн ажлын мэдээлэл;
  4. Хэмжих хэрэгслийг үйлдвэрлэгч компанийн танилцуулга;
  5. Хэмжих хэрэгслийн загвар (3 хүртэл);
  6. Хэмжих хэрэгслийн техникийн баримт бичиг, ашиглалтын заавар, түүний бүтэц, зохион байгуулалт, ажиллах зарчим,   угсралт,  суурилуулалт, хадгалалт, засвар тохируулгын холбоотой технологийн заавар, зураг, бүдүүвч;
  7. Хэмжих хэрэгслийн фото зураг / заагч нүүрний хаяглалт, шошго уншигдах/;
  8. Тухайн хэмжих хэрэгслийг олон улсын болон үндэсний хэмжил зүйн байгууллагын загварын туршилт, анхдагч баталгаажуулалтад хамруулсан тухай үйлдвэрлэгчээс ирүүлсэн  хүчин төгөлдөр загварын гэрчилгээ, туршилтын үр дүн, шалгалтын протокол
  9. Програм хангамж (install), тоолуурын холболтын протокол (communicationprotocol), програм хангамжийн эх код (source code).

Эдгээр материалыг электрон хэлбэрээр бүрдүүлж ирүүлж болно.

Та загварын туршилтад тэнцэж, Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн жагсаалтыг болон дээр дурдсан журмыг СХЗГ-ын www.masm.gov.mn цахим хуудаснаас авч болох бөгөөд загварын туршилтын асуудлаар 264851 утсанд хандаж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө авч болно.

 

Хэмжих хэрэгслийн загварыг турших, батлах байгууллагын нэр: Стандартчилал, хэмжил зүйн газар

Загварын туршилт хариуцсан ажилтан: Стандартчилал, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн бодлого, эталоны газрын ахлах мэргэжилтэн Ж.Сайран.

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар-13343, Энхтайвны өргөн чөлөө 46А,  Баянзүрх дүүрэг, Жуковын музейн баруун талд Стандартчилал, хэмжил зүйн газар

Холбоо барих утас: өрөө: 264851Факс: 263998, 458032, Цахим хуудас: http://www.masm.gov.mn,  

Е-мэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

 

ЗАГВАРЫН ТУРШИЛТАД ТЭНЦЭЖ, МОНГОЛ УЛСАД АШИГЛАХЫГ ЗӨВШӨӨРСӨН ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙН ЖАГСААЛТ

СХЗГ-ЫН ДАРГЫН 2013 ОНЫ А/19 ДУГААР ТУШААЛ "ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙН ЗАГВАРЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ, ГЭРЧИЛГЭЭГ СУНГАХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ УЛСЫН БҮРТГЭЛЭЭС ХАСАХ, УЛСЫН АНХДАГЧ БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙХИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ"

 

ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙН ЗАГВАРЫН ТУРШИЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДАРААЛАЛ 

ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙН ЗАГВАРЫН БАТАЛГААНЫ ГЭРЭЭ /ТАТАХ/

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он