soyombo

 

Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн

хурлын дэг

Нэг. Хурлын бэлтгэл хангах

  1. Стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөл /цаашид СХҮЗ гэх/-ийн хурлыг Стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлийн дүрэм болон энэхүү дэгийг баримтлан явуулна.
  2. СХҮЗ-ийн хурлын бэлтгэл хангах ажлыг тус зөвлөлийн нарийн бичгийн дарга хариуцна.
  3. СХҮЗ-ийн нарийн бичгийн дарга хурлаар хэлэлцэх асуудалтай холбогдох материалыг хурал хийхээс 10 өдрийн өмнө хүлээн авч СХҮЗ-ийн хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгана. Хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хурал хийхээс 5-аас доошгүй өдрийн өмнө СХҮЗ- ийн даргад танилцуулан батлуулсан байна.
  4. СХҮЗ-ийн нарийн бичгийн дарга хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, холбогдох материалыг хурал болохоос 5 хоногийн өмнө СХҮЗ-ийн гишүүдэд электрон шуудангаар тараана.
  5. Хурлыг сар бүрийн сүүлчийн долоо хоног /Пүрэв гариг/-т 9 цаг 30 минутад эхлэхээр товлон зарлана. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжит бус хурал зарлан хуралдуулах, эсхүл ээлжит хурлын товыг өөрчлөх асуудлыг зөвлөлийн дарга шийдвэрлэнэ.
  6. СХҮЗ-ийн гишүүд хурлаар хэлэлцүүлэх асуудлын талаар өөрийн санал, дүгнэлтээ бичгээр СХҮЗ-ийн нарийн бичгийн даргад хурал болохоос 3 хоногийн өмнө ирүүлэх бөгөөд СХҮЗ-ийн нарийн бичгийн дарга саналыг товчоолон хуралд танилцуулна.
  7. Хурлаар асуудлаа хэлэлцүүлэх гадны байгууллагын оролцогчдод хурлын зарыг мэдэгдэх, тэднийг бэлэн байлгах асуудлыг холбогдох газар, албадын дарга, менежер хариуцна.

Хоёр. Хурлын ажиллагаа

  1. Хурлын үйл ажиллагаанд хууль дээдлэх, асуудлыг чөлөөтэй хэлэлцэх, шударга ёс, хамтын удирдлагын зарчмыг баримтлана.
  2. Хүндэтгэн үзэх шалтгаан /өвчтэй, гадаад дотоод томилолт, хурал, зөвлөлгөөн, түр чөлөөтэй/-тай тохиолдолд уг гишүүнийг төлөөлөх хүн хуралд оролцож болно. Хүндэтгэх бус шалтгаанаар 5-аас дээш удаа хуралд оролцоогүй тохиолдолд тухайн гишүүний асуудлыг СХҮЗ-өөр хэлэлцэж, шаардлагатай гэж үзвэл Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлнэ.
  3. Хуралд биечлэн оролцох боломжгүй гишүүн хурлын хэлэлцэх асуудал тус бүрд бичгээр саналаа ирүүлнэ. Саналаа ирүүлээгүй тохиолдолд хэлэлцэж буй асуудлыг зөвшөөрсөн гэдгээр хүлээж авна.
  4. Хэлэлцэх асуудлыг тухайн салбарыг эрхэлсэн төрийн байгууллагын төлөөллийн оролцоог харгалзахгүйгээр хэлэлцэнэ. Хуралд оруулж буй асуудалд салбарын яам, холбогдох газруудаас албан ёсоор санал авсан байна.
  5. Хурал хэлэлцэх асуудлыг санаачлагч - боловсруулагч , эсхүл уг асуудлыг оруулж буй төлөөлөлгүйгээр хэлэлцэхгүй.
  6. Зөвлөлийн гишүүдийн олонхи нь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.
  7. Хурлыг Зөвлөлийн дарга удирдана. Түүний эзгүйд хурлыг СХҮТ-ийн дэд дарга удирдана.
  8. Хурлыг 2 цаг тутамд 10 минутын завсарлагаатайгаар ажлын цагт багтаана .
  9. Хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах эс асуудлыг Зөвлөлийн дарга гишүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ.
  10. Стандартчиллын холбогдох техникийн хороогоор дэмжигдсэн саналыг үндэслэн дараах стандартчиллын баримт бичгийг жагсаалтаар шууд батална. Үүнд:
    1. Олон улс, бүс нутаг, гадаад орны стандартын 1:1-ийн орчуулга;
    2. Хэмжилзүй, сорилт, итгэмжлэл, баталгаажуулалт, тохирлын үнэлгээний холбогдолтой олон улсын журам, заавар, зөвлөмж, удирдамж, техникийн зохицуулалтын талаарх орчуулгын баримт бичиг;
  11. Хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа хурлын даргын зөвшөөрснөөр асуулт, хариулт явагдана. Зөвлөлийн гишүүдийн асуулт болон санал, оролцогчдын хариулт нь хэлэлцэж буй асуудалтай шууд холбоотой товч тодорхой байх бөгөөд нэг хүний үг хэлэх хугацаа 3 минутаас хэтрэхгүй байна.
  12. Хурлын дарга хурлаас гарах шийдвэрийн төслийг танилцуулж, зөвшөөрсөн буюу татгалзсан хэлбэрээр саналыг хурааж дүнг нэгтгэн эцсийн шийдвэрийг сонсгоно.
  13. Санал тэнцсэн тохиолдолд хурлын даргын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
  14. Зөвлөлийн хурлын шийдвэр нь тогтоол, тэмдэглэлийн хэлбэрээр гарна.
  15. Хурлын шийдвэрийг нийтэд мэдээлэх, сурталчлах ажлыг СХҮТ-ийн хэвлэл, мэдээллийн асуудал хариуцсан ажилтан гүйцэтгэнэ.
  16. Стандартчилал, хэмжилзүй, баталгаажуулалт, итгэмжлэлийн чиглэлз асуудал оруулж буй тухайн газар, алба, нэгжийн дарга, менежер нь Зөвлөлийн гишүүдийн сонирхсон асуудалд тайлбар өгөх үүрэгтэйгээр хуралд оролцож болно.

Гурав. Хурлын явцыг баримтжуулах, шийдвэрийг ёсчлон гаргах

  1. СХҮЗ-ийн нарийн бичгийн дарга хурлаар шийдвэрлэсэн нэмэлт саналыг тусгасан эсэхийг хянаж, СХҮЗ-ийн хурлын тэмдэглэл, тогтоолын төслийг Зөвлөлийн даргад танилцуулан, хурал болсон өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан зохих журмын дагуу албажуулна.
  2. Хурлаар шийдвэрлэсэн дүгнэлт, саналын талаар холбогдох байгууллагуудад хүргүүлэх асуудлыг СХҮЗ-ийн нарийн бичгийн дарга боловсруулан СХҮЗ-ийн даргад танилцуулан түүний гарын үсэгтэй албан тоотоор хүргүүлнэ.
  3. хурлаар асуудал хэлэлцсэн байдал, гишүүдийн хуралдаанд оролцсон ирц, СХҮЗ-ийн даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаарх дүгнэлтийг СХҮЗ- ийн нарийн бичгийн дарга улирал тутам гаргаж СХҮЗ-ийн даргад танилцуулан, гишүүдэд мэдээлнэ.

 

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он