Сургалт зохион байгууллаа

darhan surgalt
      Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу 2018 оны 5-р сарын 3-ны өдөр “ШУТИС ДаТС”-ийн цахилгааны ангийн 13 оюутнуудад “Стандартын тухай ерөнхий ойлголт”, “Идэвхтэй, идэвхгүй эрчим хүчний хувьсах гүйдлийн ватт цагийн цахилгаан тоолуур шалгах арга хэрэгсэл. MNS 2816:2003, Идэвхитэй эрчим хүчний хувьсах гүйдлийн статик ватт цагийн тоолуур. Шалгах арга, хэрэгсэл MNS 5090:2005” сэдвээр сургалт зохион байгуулж, холбогдох материалаар хангалаа.

“ХИШИГ ӨДӨР” арга хэмжээг зохион байгууллаа

hishig udur
      Монгол улсад Хэмжилзүйн байгууллага үүсч хөгжсөний 95 жил, Стандартчиллын 65 жил, Сорьцын хяналтын 55 жилийн ойн баярын хүрээнд Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн “Баталгаажуулалтын алба” нь Сэлэнгэ аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэстэй хамтран “Хишиг өдөр” арга хэмжээг 2018 оны 5-р сарын 4-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Тус байгууллагуудын баталгаажуулалтын шинжээч нар хамтран Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд үйл ажиллагаа явуулдаг "Тэс петролиум" ШТС-ын үйл ажиллагаанд "Шатахуун түгээх станц. Техникийн ерөнхий шаардлага МNS 4628:2013" стандарт, "Буянт Дөргөн" хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд "Худалдааны газар, түүний үйлчилгээ. Үндсэн шаардлага MNS 5021:2007" cтандартын дагуу тохирлын үнэлгээ хийж, харилцан туршлага солилцлоо.
      Мөн уг ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд үйл ажиллагаа явуулдаг 3 аж ахуй нэгжийн  хэмжих хэрэгслийг баталгаажуулж, механик цулын улсын шалгагч нар харилцан туршлага солилцон ажилласан юм.

Нээлттэй хаалганы өдөрлөгийг Цээл суманд зохион байгуулав

tuv aimag
      Төв аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн харьяа агентлагуудын нээлттэй хаалганы өдөрлөг Цээл суманд 2018 оны 4 сарын 27 өдөр зохион байгуулагдлаа.
      Энэхүү өдөрлөгийг батлагдсан удирдамжийн дагуу аймгийн холбогдох төрийн байгууллагууд хамтран зохион байгуулсан ба   Стандарт, хэмжил зүйн хэлтсийн  баталгаажуулалтын ахлах шинжээч Ч.Отгонцэцэг, улсын шалгагч О.Мягмаржав нар баталгаажуулалтын ажлыг 2018 оны 4 дүгээр сарын 26, 27–ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн.  Тухайлбал :
1. Цээл сумын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 21 жин, 3 туухайг шалгаж баталгаажуулсан.
2. Дээрх сумын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 1 нийтийн хоолны газар, 13 худалдааны газарт тохирлын үнэлгээ хийсэн. Магадлах үнэлгээнд  4 үйлчилгээний газар хамрагдсан.  
3. Баталгаажуулалтын салбар зөвлөлийн 8-р хурлыг зохион байгуулж, хурлын шийдвэрийг үндэслэн 4 үйлчилгээнд Тохирлын гэрчилгээ хэрэглэх эрх олгосон.
4. Цээл сумын худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгчдэд “Монгол Улсын Стандартчилал, тенхикийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”, Төв аймгийн ИТХ-ын 05 дугаар тогтоолоор батлагдсан “Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ын талаар танилцуулан мэдээлэл хийсэн.
5. Дээрх шинэчлэгдсэн хууль эрхийн актууд болон үйлчилгээний салбарт мөрдөж буй стандартын талаар гарын авлага тараасан.
6. Шаардлага хангаагүй үйлчилгээний газруудад стандарт хангуулах талаарх СХЗХ-ийн даргын 04 сарын 27-ны өдрийн 49 тоот албан бичгийг баталгаажуулалтын шинжээчийн мэдэгдлийн хамт Цээл сумын Засаг дарга С.Цагаанбаатарт хүргүүлэн ажиллаа.

Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс

“ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭГЧИЙН ӨДӨРЛӨГ”

selenge

      Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, нутгийн захиргааны болон хувийн хэвшлийн байгууллага хоорондын харилцаа хамтын ажиллагааг сайжруулах, хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүчний тоолуур баталгаажуулалт, ухаалаг тоолуураар төлбөр тооцоо хийх аргачлалын талаар мэдээ, мэдээлэл өгөх, байгууллагын үйл ажиллагаагаа сурталчлах зорилгоорДэлхийн хэмжил зүйн өдөр”-ийг угтан “Цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн өдөрлөг”-ийг 2018 оны 04 сарын 20-ны өдөр аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс, Дархан Сэлэнгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК, Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн үеэр 2 байгууллага үйл ажиллагаагаа сурталчлан биет үзүүлэн гаргаж, 100 гаруй гарын авлага материал тараан өгч, иргэдэд мэдээлэл өгч, 46 иргэдээс судалгаа авч санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, 8 иргэний гомдлыг газар дээр нь шийдвэрлэх арга хэмжээг авч ажиллалаа.

Мөн өдөрлөгийн хүрээнд Стандарт хэмжил зүйн хэлтэс, Дархан Сэлэнгийн “Цахилгаан түгээх сүлжээ”   ХХК, Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудын дунд гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн уралдаан зохион байгууллаа.

Авто жин баталгаажууллаа
 2018.04.16 2
    Өмнөговь Аймгийн Стандарт, хэмжил зүйн Хэлтсийн Хэмжүүрийн улсын шалгагч Н.Элдэв-Очир 2018 оны 04 дүгээр сарын 11-ны өдрөөс 13-ны өдөр хүртэл "Энержи Ресурс"-н тусгай зөвшөөрөл бүхий ажилтан Өлзийбаяртай хамтран "Хангад Эксплорейшн" ХХКомпаний 4н ширхэг автожинг туухай ашиглан шалгаж баталгаажуулах ажлыг хийж гүйцэтгэлээ.
Өмнөговь аймгийн СХЗХ

MNS 6264: 2011 стандартад өөрчлөлт оруулах талаар асуумж, саналыг хэлэлцлээ

2018.04.16 1

     Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264: 2011 стандартад өөрчлөлт оруулахтай холбогдуулан Биеийн тамир спортын газар, ЭМГ, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, Аймгийн Булган хангай МСУХ, Булган сумын морин уяачдын холбоо төрийн бус байгууллагын удирдлагууд холбогдох мэргэжилтэнүүдийг оролцуулан мэдээлэл цуглуулах асуумж авах, өөрчлөлт оруулах саналыг хэлэлцлээ.

Булган аймгийн СХЗХ

Баталгаажуулалтын зөвлөлийн гишүүд бүтээгдэхүүний тохирлын үнэлгээний үйл явцтай танилцлаа

darhan4
      Аймгийн орон тооны бус баталгаажуулалтын зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ 2018 оны 4-р сарын 4-ны өдөр “Дархан меат фүүдс” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаж, тус компанийн үйлдвэрлэж буй “Тэнгэр” бууз, “Дайвар бүтээгдэхүүн”, экспортод гаргаж буй “Үхэр, адуу, хонь, ямааны мах” бүтээгдэхүүнд MNS 1804:2006, MNS 2456:2009, MNS 1023:2007 стандартаар, үйлдвэрлэлийн байранд “Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд өгөх үнэлгээний шалгуур үзүүлэлт”-ийн дагуу тус тус тохирлын үнэлгээг явуулж, дүнг хэлэлцэн, тохирлын гэрчилгээг 2 жилээр олгохоор шийдвэрлэлээ.
      Баталгаажуулалтын зөвлөлийн гишүүдийг тохирлын үнэлгээний үйл явцтай танилцуулах ажил нь уламжлагдан явагдаж, шинжээч нарын тохирлын үнэлгээг үнэн зөв явуулж байгаа эсэхэд хяналт тавин, үнэлгээний үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан ач холбогдолтой ажил боллоо.

Орхон аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсээс ISO/IEC 17025 :2018 стандартыг танилцууллаа

 orhon surgalt
      Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавх, хараат бус, тууштай үйл ажиллагаа явуулах ерөнхий шаардлагыг тодорхойлсон ISO/IEC 17025 :2018 стандартыг Орхон аймгийн аж ахуйн нэгж, байгууллагуудын лабораторийн удирдах болон шинжээч, мэргэжилтнүүдэд танилцуулах нэг өдрийн сургалтыг 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр зохион байгууллаа.
      Сургалтаар “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” Монгол Улсын хуулийн шинэчилсэн найруулга, Итгэмжлэлийн үйл ажиллагаа, ISO/IEC 17025:2017 стандартын шилжилтийн бодлого, шинэчлэл ба өөрчлөлтүүд, шаардлагуудын талаар дэлгэрэнгүй танилцуулж, оролцогчдод гэрчилгээ олголоо.
Сургалтанд аймгийн МХГазар, ХХААГазар, УЦУОШГ зэрэг төрийн байгууллагуудын сорилтын лабораторийн ажилтнууд, “Эрдэнэт-Үйлдвэр“ ХХК, “Эрдэнэт-текс” ХХК, “Орхон инженеринг менежмент” ХХК, “ Эрдэнэт ДЦС” ТӨХК, “Эрдэнэт –Ус ДТ” ОНӨХК, “Эрдмийт” ХХК зэрэг байгууллагуудын сорилт, хэмжилзүйн лабораторийн ажилтнууд нийт  27 хүн хамрагдсан байна.


ОРХОН АЙМАГ
СТАНДАРТ, ХЭМЖИЛЗҮЙН ХЭЛТЭС

Дархан-Уул аймгийн Чанарын менежментийн тогтолцооны Чанарын дугуйлан баг

chanariin bag
      Дархан-Уул аймгийн хэмжээнд чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн, нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа нийт ААН байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор Чанарын дугуйлангийн ажлын төлөвлөгөөний дагуу “Алтан хүнс групп” ХХК-ийн Чанарын багийг хүлээн авч, байгууллагын үйл ажиллагааг танилцуулах ажлыг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаагаар Чанарын менежментийн тогтолцоо-Шаардлага MNS ISO 9001:2016 олон улсын стандарт руу шилжих, цаашид анхаарах зүйлсийн талаар зөвлөгөө өгч, харилцан туршлага солилцов.

MNS ISO 9001:2016 стандартаар сургалт зохион байгууллаа

darhansurgalt

      Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу 2018 оны 3-р сарын 22-ны өдөр Дархан-Өртөө татах хэсгийн удирдах ажилтнуудад “Чанарын менежментийн тогтолцоо–Шаардлага MNS ISO 9001:2016” олон улсын стандартаар танилцуулга, мэдээлийг зохион байгууллаа.

Нээлттэй хаалганы өдөрлөг

darhanNHU
      “Байгальд ээлтэй усны шийдэл-2018” дэлхийн усны өдөр, “Хотын соёлыг төлөвшүүлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх” ажлын хүрээнд Хараа-Ерөө голын сав газрын захиргаа, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Ус цаг уур орчны шинжилгээний газартай хамтран 2018 оны 03-р сарын 15-ны өдөр Хонгор сум, салхит баг, 3-р сарын 20-ны өдөр Шарын гол сумд нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.
      Тус өдөрлөгийн үеэр иргэд, аж ахуй нэгжүүдэд байгууллагын үйл ажиллагааг танилцуулан, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг авч, Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS  0900:2005”, “Барилга, орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камер. Ерөнхий шаардлага MNS  6423:2013”, “Стандартын тухай ерөнхий ойлголт” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтанд Шарын гол сумын 2-р сургууль, Хонгор сумын 11,14-р сургуулийн 160 гаруй сурагч, 40 гаруй иргэн хамрагдлаа.

Баталгаажуулалт хийлээ

umnugovi

      Өмнөговь аймгийн Стандарт Хэмжилзүйн Хэлтсийн хэмжүүрийн улсын шалгагч Н.Элдэв-Очир 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр “Оюу Толгой” ХХКомпанийн хэмжүүр баталгаажуулалтыг хийв.

Дархан-Уул аймаг Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх баталгаажуулалтын зөвлөлийн хурал зохион байгууллаа

3

      Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх баталгаажуулалтын орон тооны бус зөвлөлийн хурлыг 3-р сарын 6-нд зохион байгууллаа. Баталгаажуулалтын шинжээч нар 2-р сард 19 ААН, иргэний 2 бүтээгдэхүүн, 17 үйлчилгээнд тохирлын үнэлгээ явуулж, стандартын шаардлага хангаагүй 4 ААН-д санамж зөвлөмж өгч, шаардлага хангасан 15 ААН-ийг хурлаар хэлэлцүүлэн, 13 үйлчилгээний газар, 2 бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээг олгохоор шийдвэрлэлээ.

“ЦАГААН САР”-2018 үзэсгэлэн худалдаанд 160 сая гаруй төгрөгийн борлуулалт хийлээ

цагаансар
      Дархан-Уул аймгийн Стандарт, Хэмжилзүйн хэлтэс нь 2018 оны 2 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд “Цагаан сар-2018” үзэсгэлэн худалдааг “Эх орны бүтээгдэхүүнээ хэрэглэцгээе” уриан дор төрийн болон төрийн бус байгууллагуудтай  хамтран амжилттай зохион байгууллаа.
20 дахь жилдээ зохиогдож байгаа уг үзэсгэлэн худалдаанд Орхон, Сэлэнгэ, Булган зэрэг төвийн бүсийн аймгууд болон Улаанбааатар хотын нийт 30 гаруй аж ахуй нэгж байгууллага, 130 гаруй өрхийн үйлдвэрлэгчид оролцож нийт 160 сая гаруй төгрөгийн борлуулалт хийлээ. Энэ жилийн цагаан сар үзэсгэлэн худалдаа гол хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнүүдэд хязгаарлалт хийж Дарханыхаа үйлдвэрлэгчдийг дэмжсэнээрээ онцлогтой байлаа.
    
Үзэсгэлэн худалдаанд оролцсон, өөрсдөө үйлдвэрлэсэн нэрийн бүтээгдэхүүнийг ур хийц, бүтээгдэхүүний тодорхойлолт, хэрэглэгчдийн таашаалд нийцэж буй байдал, чанар, стандарт хангасан байдал зэргийг харгалзан шалгаруулалтыг явуулж шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулан алдаршууллаа. Тус үзэсгэлэнд: Гран при “Шилдгийн шилдэг”-ээр “Дархан комфорт цогцолбор” ХХК-ийн хамт олон шалгарсан байна.
1. 2018 оны “Шилдэг стэнд”–тэй оролцогчоор “Мөнх дэгжих гал” ХХК,
2. “Шилдэг бүтээгдэхүүн”-ээр “Дархан ариун ундарга ХХК-ний Ундарга чацарганын шүүс,
3. “Шилдэг бүтээгдэхүүн”-ээр “НАРА” кимчиний цехийн нөөшилсөн ногоо шалгарчээ.
   
Харин манлай бүтээгдэхүүнээр:
1. “Найртын эхэнд дэлгэрэх” ХХК-ийн Дэлгэрэх хүнсний гандангийн хэвийн боов,
2. “Дархан Хүнс” ХХК –ийн Амтлаг ааруул,
3. “Дархан Дээжис” ХХК –ийн Цагаан шанзтай еэвэн,
4. “Дархан гоёл” ХХК-ийн ноосон гоёлын даашинз коллекци, 3 хослол,
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 445-р ангийн Ч.Бат-Эрдэнийн урласан үндэсний хөгжмийн зэмсэг болох З толгойтой морин хуур,
6. “Дархан гэрэл” ХХК –ийн Тахиан махан хиам,
7. Дархан сумын 5-р багийн иргэн Г.Долгорын урласан Үндэсний эдлэл хэрэглэл Хөөргөний даалин,
8. Дархан сумын 15-р багийн иргэн Бүдийн Нандин-Эрдэнийн Хромон гутал,
9. “Батбүрэн толгой” ХХК-ийн Аяа бууз,
10. “Хийморь язгуур” ХХК-ийн Хийморь хүүхдийн дээлний коллекц шалгарчээ.
Ийнхүү айлчлан ирж буй гал нохой жилийн сар шинийн баярт зориулан зохион байгуулсан “Цагаан сар-2018” нэг цэгийн үзэсгэлэн худалдаа өргөн дэлгэр зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.

Цахилгааны улсын шалгагч нарын дунд ур чадварын тэмцээн зохион байгууллаа

 ur chadvar

      Монгол улсад Хэмжилзүйн байгууллага үүсч хөгжсөний 95 жил, Стандартчиллын 65 жил, Сорьцын хяналтын 55 жилийн ой угтаж зохион байгуулах ажлын хүрээнд Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах  тухай хууль,  “Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ бичих журам”, MNS 2816:2003 “Идэвхтэй, идэвхгүй эрчим хүчний хувьсах гүйдлийн ватт цагийн цахилгаан тоолуур шалгах арга хэрэгсэл” стандартын дагуу Төвийн бүсийн цахилгааны улсын шалгагч нарын дунд ур чадварын тэмцээн зохион байгууллаа.  
Тэмцээнд: Дархан-Уул аймгийн СХЗХ-ийн улсын шалгагч С.Рэнчинсүрэн, Б.Эрдэнэчулуун нар, Сэлэнгэ аймгийн СХЗХ-ийн улсын шалгагч Н.Лхагвахүү, Төв аймгийн СХЗХ –ийн улсын шалгагч Б.Алтансоёмбо нар оролцож
1. Нэг фазын механик тоолуурыг угсрах
2. Угсарсан тоолуурт тохиргоо хийж баталгаажуулах
3. Гэрчилгээ, мэдэгдэл бичих
4. Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах  тухай хууль, “Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ бичих журам”, MNS 2816:2003 “Идэвхтэй, идэвхгүй эрчим хүчний хувьсах гүйдлийн ватт цагийн цахилгаан тоолуур шалгах арга хэрэгсэл” стандартын хүрээнд тест ажиллаж ур чадвараа сорив.
      Тэмцээний  тэргүүн байрыг Дархан-Уул аймгийн СХЗХ-ийн улсын шалгагч С.Рэнчинсүрэн эзэлж  “Өргөмжлөл”  дурсгалын зүйл хүртлээ.
Ур чадварын тэмцээнийг цахилгааны улсын шалгагч нар хоорондоо туршлага солилцох, ахмад хэмжилзүйчээс суралцах зорилгоор зохион байгуулсан нь үр дүнтэй, шинэлэг ажил боллоо.
Тэмцээнд хүрэлцэн ирж амжилттай оролцсон цахилгааны улсын шалгагч нартаа Дархан-Уул аймгийн СХЗХэлтсийн хамт олны зүгээс талархал дэвшүүлье.

2018.02.12 1

Булган аймгийн СХЗХэлтэс аймгатаа 2-р байрт орлоо

     Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлж, иргэдэд хүргэх, төрийн ажил үйлчилгээний чанар, үр өгөөжийг нь дээшлүүлэхээр удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч амжилттай хэрэгжүүлснээр 2017 оны үйл ажиллагаа болон Хяналт-шинжилгээ үнэлгээний ажлаар аймагтаа 2 дугаар байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

Булган аймгийн СХЗХ

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газруудын үнэт эдлэлийн жинг баталгаажууллаа

unetedlel
          

      Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтэс нь үнэт эдлэл худалдаалж буй иргэд, аж ахуй нэгжүүдийн бүтээгдэхүүнд сорьцын хяналт явууллаа. Энэ ажлын хүрээнд Хэмжил зүйн нэгдсэн лаборатори ньМөнгөн аяга MNS 6505:2015” стандарт, “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5274:2017” шинэчилсэн стандартын хэрэгжилтийг хангуулахзорилгоор42 ААН, иргэний худалдан борлуулж байгаа үнэт эдлэл, мөнгөн аяга болон барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газруудадшалгалт хийж нийт 29 мөнгөн аяганд хэмжилт хийж, 34 үнэт эдлэлийн жинд баталгаажуулалт хийлээ.

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газруудад үзлэг, шалгалт явууллаа

darhan2 1sar
      Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь “Хуулиа мөрдье-21”, “Сэрэмжилье-Нэгдье” арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу аймгийн Цагдаагийн газартай хамтран Дархан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт 62 ААН, иргэний барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газруудад “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5274:2017” шинэчилсэн стандартын хэрэгжилтийг хангуулах, мэдээлэл өгөх, танилцуулах зорилгоор 1-р сарын 25-26-ны өдрүүдэд үзлэг, шалгалтыг 44 газарт явуулсан ба шалгалтанд хамрагдаагүй буюу ажиллахгүй, хаалттай 18 газар байв.  
      Үзлэг шалгалтын явцад хүнсний дэлгүүр болон согтууруулах ундааны борлуулалт, үйлчилгээ явуулж буй эзэмшил талбайд байрласан, ажлын байр нь 20,0 м2–аас хүрэхгүй талбайтай, хүлээж авсан бараа, материал, бичиг баримт, эд зүйлсийг хадгалах тусгай өрөөгүй, үйлчилгээний газар нь программ хангамж, сүлжээ, цахим бүртгэл хөтлөн явуулахад хэрэглэгдэх боломж шийдэлтэй шаардлага хангасан техник тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй, цахим бүртгэлийн системд эрх бүхий байгууллага болон түүний зөвшөөрсөн холбогдох аж ахуйн нэгжийн албан тушаалтан хандах, зөвхөн өөрт хамааралтай мэдээлэл авах боломжгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн.
      Цаашид “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5274:2017” шинэчилсэн стандартын дагуу үйлчилгээ эрхлэх боломжийн талаар холбогдох мэргэжлийн байгууллагаар эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн үнэлгээ /галын байгууллага, цагдаа г.м/ хийлгэх, камер, дохиолол хамгаалалтад хамрагдаж, зээлдэгчийн барьцааны эд зүйлсийн бүрэн бүтэн, аюул эрсдэлгүй байдлыг хариуцах, ажилтан, алба хаагч нь сургалт, зөвлөгөөнд хамрагдах, татварын нэгдсэн системд холбогдож, кассын машин, хэвлэх төхөөрөмжийг бүрдүүлэн стандартыг хангаж, орон нутгийн эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах эрх, цагийн хуваарийг аван ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажиллалаа.

Дархан-Уул аймаг Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх баталгаажуулалтын орон тооны бус зөвлөлийн ээлжит хурал зохион байгуулагдлаа

darhan2sar

      Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх баталгаажуулалтын орон тооны бус зөвлөлийн хурлыг 1-р сарын 30-нд зохион байгууллаа. Баталгаажуулалтын шинжээч нар 1-р сард 25 ААН, иргэний 1 бүтээгдэхүүн, 27 үйлчилгээнд тохирлын үнэлгээ явуулсан. Үүнээс шаардлага хангаагүй 7 ААН-д үүрэг даалгавар өгөн, дахин үнэлгээ хийхээр болов. Харин стандартын “шаардлагын хэмжээнд” гэж үнэлэгдсэн 18 ААН-ийн 20 үйлчилгээний газрыг хурлаар хэлэлцүүлж, 18 үйлчилгээний газарт тохирлын гэрчилгээг олгохоор шийдвэрлэлээ. 1 ААН-ийн 1 үйлчилгээний газар хуралд ирээгүй тул дараагийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
      Мөн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Дархан-Уул аймаг дахь Хүнсчдийн холбоотой 2018 онд хамтран ажиллах гэрээг байгууллаа.

Баталгаажуулалтын зөвлөл хуралдлаа

2018.01.30

   Аймгийн Засаг даргын 2018 оны А/48 тоот захирамжаар батлагдсан Баталгаажуулалтын зөвлөлийн орон тооны бус зөвлөлийн ээлжит хурал 2018 оны 01дүгээр сарын 30-ний өдөр хуралдлаа.

Хуралдаанаар 12 худалдааны газар, 2 хоолны газар, 1 дэн буудал, 1 автомашины сэлбэгийн худалдаа, 1 авто засварын үйлчилгээний газрын тохирлын үнэлгээний үр дүнг хэлэлцэн, тус газруудадтохирлын гэрчилгээг шинээр болон сунгах шийдвэрийг гарган 1 хоолны газрыг хойшлуулан үл тохирлыг залруулан дахин үнэлгээнд хамруулах шийдвэрийг гаргалаа.

Шийдвэрлэсэн нь:

  Бүтээгдэхүүний нэр Шинээр Сунгалт Дэмжсэн Татгалзсан
1 Худалдааны газар 7 5 12 0
2 Хоолны газар 1 1 1 1
3 Үйлчилгээний газар 2   2 0
4 Буудал   1 1 0

Мал төхөөрөх болон мах боловсруулах үйлдвэр, дундын зуучлагч, малчдын хоршоодод зориулсан сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

1
    

      Дархан-Уул аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэс нь Монгол улсад ажлын байр нэмэгдүүлэх нь (SECiM) төслийн хүрээнд АЗДТГ, ХХААГ, МХГ, ХХҮГ, ХЭАХН-тэй хамтран “Мал төхөөрөх болон мах боловсруулах үйлдвэр, дундын зуучлагч, малчдын хоршоод, албаны төлөөлөлд зориулсан сургалт, хэлэлцүүлэг”-т Махны салбарын техникийн зохицуулалтын төслийг танилцуулж санал аван “Махны салбарын техникийн зохицуулалт, Үхэр, өсвөр үхэр, адууны өрөөл, тал өрөөл, хонь, хурга, ямааны гулууз мах. Техникийн ерөнхий шаардлага MNS 1111:2007, Мах, махан бүтээгдэхүүн. Үхрийн хэсэглэж, ангилсан мах. Ерөнхий шаардлага MNS 2456:2009, Мах, махан бүтээгдэхүүн. Хонь, ямааны хэсэглэж, ангилсан мах. Ерөнхий шаардлага MNS 2457:2009” стандартуудаар хиамны үйлдвэр, бууз, баншны цехийн 20 гаруй ажилтан, менежерүүдэд мэдээлэл өгч, санал солилцлоо.

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он