• http://www.iaac.mn

    Авлигатай тэмцэж, шударга ёсыг тогтоон, хөгжил дэвшилд хүргэнэ

Стандарт-Дэлхийн хөгжлийн түлхүүр

Удирдлагын стандартууд

MNS ISO 9001:2010 Чанарын удирдлагын тогтолцоо

MNS ISO 22000:2007 Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооо

MNS ISO 14001:2005 Байгаль орчны удирдлагын тогтолцоо

MNS OHSAS 18001:2012 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо

Стандартын каталоги

2013 оны стандартын каталоги

Стандартчилал гэж юу вэ?

Стандарт гэдэг нь бүтээгдэхүүний үзүүлэлт, шаардлагын хэм хэмжээг зохих журмын дагуу сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж, эрх бүхий байгууллагаас баталсан баримт бичгийг хэлнэ.

Хэмжил зүй гэж юу вэ?

Хэмжил зүй гэдэг нь Хэмжлийн тухай шинжлэх ухаан бөгөөд хэмжлийн нэгдмэл байдлыг хангах цогц үйл ажиллагааны аргачлалыг тогтооно.

Итгэмжлэл гэж юу вэ?

Итгэмжлэл гэдэг нь аливаа байгууллагын тодорхой үйл ажиллагааг гүйцэтгэх ур чадвартайг нь эрх бүхий хөндлөнгийн байгууллагаас албан ёсоор хүлэнэ зөвшөөрөх үйл ажиллагааг хэлнэ.

Баталгаажуулалт гэж юу вэ?

Тохирлын үнэлгээ буюу баталгаажуулалт гэдэг нь аливаа бүтээгдэхүүн, тогтолцоо болон байгууллага нь тогтоосон шаардлагад тохирч байгаа эсэхийг шууд болон щууд бус байдлаар тодорхойлох үйл ажиллагааг хэлнэ.

Сорьцын хяналт гэж юж вэ?

Сорьцын хяналт гэдэг нь Үнэт металл, тэдгээрээр хийсэн эдлэл нь сорьцын баталгааны тэмдэгтэй эсэх, үйлдвэрлэгчийн барааны болон сорьцын баталгааны тэмдэг нь жинхэнэ эсэх, хэрвээ тэмдэггүй бол тухайн эдлэлийг юугаар хийсэн болохыг шалгаж, шинжлэн тогтоохыг хэлнэ.

Түгээмэл асуултууд

Мэдээ мэдээлэл

СТАНДАРТЧИЛАЛ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ ҮНДСЭН ШААРДЛАГА

Монгол улсад стандарт, түүнийг хэрэглэхтэй холбоотой төр, үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн хоорондын  харилцааг анх 1994 оноос эхлэн  “Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай”  хуулиар   зохицуулж эхэлсэн.   2003 онд энэ хуулийг хянан шинэчилж “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” гэж нэрлэн эдүгээ хүртэл хэрэглэж байна. 2005 оноос эхлэн  түүнийг олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн нэмэлт өөрчлөлт оруулах   зорилт тавигдаж эхэлсэн байна.



Бусад мэдээ

"СТАНДАРТ, ХЭМЖИЛЗҮЙ" сэтгүүл /Дөрөвдүгээр улирлын дугаар/

Чанарын төлөө хамтдаа

Засгийн Газрын тохируулагч агентлаг Стандартчилал, хэмжил зүйн газраас улирал бүр эрхлэн гаргадаг “СТАНДАРТ, ХЭМЖИЛЗҮЙ” сэтгүүлийн 2013 оны дүрэвдүгээр улирлын дугаар дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан гарлаа. Энэхүү дугаарт Чанарын өдрийн тухай, ОУСБ-ын 9001 ба 14001–ийн итгэмжлэгдсэн баталгаажуулалтаас гарах үр дүн, Жин ба хэмжүүрийн олон улсын хорооны харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр (CIMP MRA), Стандарт эерэг бий болгоно зэрэг нийтлэлийг Мэдээллийн цомог буланд, Та бүхний чөлөөт цагт зориулсан Дулааны эрчим хүчний зөв хэрэглээ, бодит төлбөр тооцоо, Хүнд үзүүлэх эрдэнийн чулууны нөлөөлөл цуврал нийтлэл, Хүслийг биелүүлэгч Чандмань эрдэнэ буюу Философийн чулуу-г хайх нь, Нүүрсний хэрэглээг багасгахгүй бол агаарын бохирдол мэдэгдэхүйц буурах боломжгүй ярилцлага, Япон улсаас импорлогдсон автомашины цацрагийн бохирдлийн судалгаа болон Өндөр үнэ чанарын үзүүлэлт биш, Тоёото дэмжигч нар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн явцтай интернэтээр танилцлаа зэрэг мэдээлэл Орчуулгын мэдээ буланд багтсан байна. Та бүхэн “СТАНДАРТ, ХЭМЖИЛЗҮЙ” сэтгүүлийг “Монгол шуудан” ТӨХК - 200325 Индексээр захиалж уншина уу. Сэтгүүлтэй холбоотой санал хүсэлт болон мэдээ, мэдээллийг 263971 утсанд холбогдож авна уу.

Тушаал шийдвэр


Авилгалаас урьдчилан сэргийлье